Байден Путинтэй утсаар ярьжээ
2021-01-27

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден энэ албан тушаалд очсоноосоо хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Тэд олон сэдвээр ярилцсаны дотор сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн баривчилгааны талаар ч ярьсан байна. Гэхдээ хэвлэлүүдийн мэдээлснээр, талууд энэ яриаг хоёр өөр янзаар дамжуулжээ. 


Цагаан ордны хувилбар 

Байден Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярихдаа 2020 онд Орос улс АМерикийн сонгуульд хөндлөнөгөс оролцсон, цахим халдлага болон Навальныйг баривчилсан тухай сэдвийгр хөндсөнх гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

Түүнчлэн Навальныйг хордуулсанд санаа зовниж байгаагаа Байден Путинд илэрхийлсэн гэж Цагаан ордон мэдээлсэн байна. Мөн Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжинэ гэж шинэ ерөнхийлөгч Путинд дуулгажээ. 

 

Жо Байден Стратегийн довтолгооны зэвсэглэлийн тухай гэрээг таван жилээр сунгах, түүнчлэн Украины тусгаар тогтнолыг шийдэмгий дэмжиж байгаагаа батлах зорилгоор Путинтэй утсаар ярьсан гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна. 

Орос болон АНУ-ын хооронд үйлчилдэг Стратегийн довтолгооны зэвсэглэлийн гэрээ 2021 оны хоёрдугаар сарын тавны өдөр дуусах бөгөөд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч энэ гэрээг сунгах хүсэлтэй байгаа талаар Байдены захиргаа мэдээлжээ. 

"Стратегийн довтолгооны зэвсэглэлийн шинэ хэлэлцээрийн хүрээнд манай орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн бид ажиллаж чадна гэж би үзэж байна. Түүнчлэн Навальный, компани руу халдсан хакерын халдлага эсвэл Афганистанд Америкчуудын толгойны төлөө шан амалсан зэрэг үйлдлүүдэд бид ихэд санаа зовниж байгааг Орост ойлгуулах ёстой гэж үзэж байгаа юм. Би зохих албадыг эдгээр асуудлуудыг нарийвчлан судалж, нөхцөл байдал ямар байгаа талаар надад мэдээлэхийг хүссэн. Би оросуудын өмнө эргэж буцалгүй эдгээр асуудлуудыг дэлгэн тавина" хэмээн Байден мэдэгджээ.

 

Кремлийн хувилбар

ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны албан ёсны цахим хуудас болох кремлин.ру сайт дээр хоёр төрийн тэргүүний ярилцсан талаарх мэдээлэлд Навальныйн талаар ямар ч үг үсэг байсангүй. 

"Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж эхэлсэнд нь Жозеф Байденд баяр хүргэв. Оросс, АНУ-ын харилцаа хэвийн болох нь хоёр орны төдийгүй олон улсын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцоллоо" хэмээн Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн Вашингтон болон Москва Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээг сунгахад шаардлагатай үйл ажиллагааг ойрын өдрүүдэд дуусгана гэж онцолсон байна.

Кремлиэс гаргасан мэдэгдэлд төрийн тэргүүнүүд Украины талаар ярьсныг баталжээ. Гэхдээ мэдэгдэлд "Украины дотоод зохицуулалт" хэмээн нэрлэсэн байна. 

Путин: Уйтгартай байна шүү дээ, охид оо

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Орос Америк хоёр их гүрэн Навальный гэх нэг муу урвагч зөөврийн талаар ярилаа юу. Үгүй л байхгүй юу.
2021-01-27
Eserguutseh bish, ers buruushaah bish, zugeer l sanaa zovj baigaagaa ilerhiiljee. Medeej shuu dee. Baruunii bugsnii alchuur bolson Navaliniig baruunii ezed ni unendee bol ashiglaad l hayana shdee. Toohgui. Getel manai orkuud dagan bayasaad uhchih geed huuruud bodit amidralaas tasraad bsan biz dee.
2021-01-27
01:
Путинээс түрүүлж дуугарсан хүн эвгүй байдалд ордог...
2021-01-27