Хятадад COVID-19 халдварын шинж тэмдгээ нуусан эмэгтэйд ял оноожээ
2021-01-27

Хятадад 37 настай эмэгтэйг коронавирусийн халдварын шинж тэмдгээ нуусан хэмээн ял оноожээ. Ли гэх эмэгтэй 2020 оны гуравдугаар сард АНУ-аас Хятад руу ирсэн байна. Тэрбээр онгоц хөөрөхөөс өмнө өвчний шинж тэмдэг мэдэрч, улмаар халуун бууруулах эм уужээ. 

 

Ингээд онгоцонд зорчиж явахдаа бие нь таагүй байгаа талаар онгоцны үйлчлэгчид ярьж байсан гэнэ. Гуравдугаар сарын 13-ны өдөр түүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна. Энэ эмэгтэйгээс болж ойрын хавьтагчид болох 63 хүн тусгаарлагдахаас аргагүй болж байжээ. Түүний гэм бурууг шүүх хурал 2020 оны 10 дугаар сард бол Лиг тахалтай тэмцэх арга хэмжээг ноцтойгоор зөрчсөн буруутай хэмээн шүүх үзсэн байна. Ингээд түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. 

 

Эргэн сануулахад анхлан коронавирусийн халдварын голомт болж байсан Хятад улс тахлыг дарахын тулд хотуудаа бүрэн хаах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглох зэргээр хатуу арга хэмжээ авч байлаа. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалд дүрэм журмыг зөрчсөн иргэдийг эрүүгийн хуулиар шийтгэнэ хэмээн сануулж байсан юм. Тухайлбал, халдвартайгаа нуусан иргэдийг бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн гэж үзэн ял шийтгэл ноогдуулна гэж анхааруулж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
zochin:
nuuh ovchin bishshtei,ovdsn uedeel helneshde,harin zugeer bhd orts bairand garsn virustei hunees bolj tandalt shinjilge hiihni huni erh zorchij bga bizde,haanaas hezee yajch haldvar garch bolno gecheed ovchtei,erulgui shinjileed bhni buru arga bhaa
2021-01-28
юун 3-р сар болоод явчихваа, нэгдүгээр сар байлгүй дээ
2021-01-27