Амстердамын үймээн үүсгэгчид машин, гүүр дэлбэлжээ
2021-01-27

Коронавирусийн халдварын тархалтыг хумих зорилгоор Нидерландад хөл хорио тавьсныг эсэргүүцсэн иргэд дөрөв дэх өдрөө жагсан, эмх замбараагүй байдал үүсгэсээр байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 26-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр Нидерландын нийслэл Амстердам хотод эсэргүүцэгчид ачааны машин галдан шатааж, улмаар машин дэлбэрчээ. Энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл гараагүй байна. Түүнчлэн Амстердам хотын захын нэгэн гүүрийг эсэргүүцэгчид дэлбэлсэн талаар Russia Today  мэдээлжээ.  Тэд бензин, хийн баллон ашиглан гүүрийг дэлбэлсэн бөгөөд ийнхүү танхайрах болсон сэдлийн талаар мэдээлэл гараагүй байна.
 

 

Ням гарагаас эхэлсэн эмх замбараагүй байдал мягмар гарагт ч үргэлжлэн, Амстердам хотод өрнөсөн үймээний үеэр залуус цагдаагийнхан руу чулуу нүүлгэж байсан гэнэ. Үймээний үеэр хэд хэдэн хүн баривчлагджээ. Нидерландын Үндэсний агдаагийн газрын дарга Виллем Вулленерсийн өгүүлснээр ихэнх хотуудад "байдал бага зэрэг намжсан" бөгөөд нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 500 орчим хүн баривчлагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Baagii:
11 hun uhsen baina.
2021-01-27