ШУУД: 11 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1667 боллоо
2021-01-27

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.27/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12703 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн таван хүний шинжилгээ, Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол, Сүхбаатар дүүргийн 1,5-р хорооны орон сууцанд өвчлөл гарсантай холбоотой голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрсэн. Мөн Улаанбаатараас Ховд аймаг руу нийтийн автобусаар явсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 836 болсон байна.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1162 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1667 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1236 байгаа. Өнөөдрийн байдлаар 418 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 362 хүн хөнгөн, хүндэвтэр 52, хүнд 3, маш хүнд 1 хүн байгаа

 

Үүнээс ХӨСҮТ-д 124 хүн хөнгөн, хүндэвтэр 13, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 85 хүн хөнгөн, хүндэвтэр 36, хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 153 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т дөрвөн  хүн эмчлэгдэж байгаа.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10