Колумбд гурван өдрийн гашуудал зарлав
2021-01-27

Колумб улсын Батлан хамгаалахын сайд Карлос Холмес Трухильо коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас нас барсантай холбоотойгоор тус улсын засгийн газар гурван өдрийн гашуудал зарласан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Колумбын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд сайд төдийгүй коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас барсан бүхий л хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор гашуудал зарлаж байгааг онцолсон байна.Түүнчлэн цар тахлын үеэр дотны хүмүүсээ алдсан өрх бүрт гүн эмгэнэл илэрхийлжээ. 

 

Энд дуулгахад, Батлан хамгаалахын сайд Карлос Холмес Трухильо нэгдүгээр сарын 26-ны өдөр 70 насандаа таалал төгссөн байна. Урьдчилсан таамаглалаар, коронавирусийн халдвар улс төрчийн үхлийн шалтгаан болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр Трухильо сүүлчийн өдрүүддээ уушгины хиймэл амьсгалын аппаратанд залгуулсан байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10