ШУУД: Барьцаалан зээлдүүлэгчдийн хүүг төрөөс гаргах нь зөв үү
2021-01-27

 

УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

 

-Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Ломбард, барьцаалан зээлдүүлэгч нарын асуудлыг оруулж ирж байгаад дэмжихгүй байна. Барьцаалан зээлдүүлэгчийн хүүг төрөөс гаргах нь зөв үү. Зээлийн апплекшнуудыг хамруулбал их тоо гарна. Ломбард гэдэг бол шууд утгаараа ТҮЦ гэсэн үг. "ТҮЦ"-нийхээ амыг барих бодлого явуулж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Covid-19-ийн талаарх хуулийн 7.6 алдаатай байгаа нь төслийн хэлэлцүүлгийг алдаатай болгож байна. Хоёрт, бид маш олон хуулийн төслийг хэлэлцэх санаа оноог хэлэлцэж байна. Хамгийн гол асуудал гүйцэтгэл дээр байна. Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал маш чухал зүйл. Мэдээллийн нэгдсэн сантай болно гэдэг маш чухал асуудал. Хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг нь зөрчихгүй байх нэн тэргүүний асуудал.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

 

-Ломбардны харилцаан дээр зохицуулалт хэрэгтэй байна. Төр эдийн засгийг зохицуулах хэрэгтэй. Давагдашгүй хүчин зүйл үүссэн үед төр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй юм. Энэ гэрээний харилцааг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. 

 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

 

-Банк, ББСБ-ууд зах зээлийг эзэлж байгаа нь үнэн. Зээлийн хүүг бууруулах дээр хууль санаачлах эрх байгаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зах зээлийн зарчим чинь амьдарч чадсан нь чадаад чадаагүй нь сүйрэх л ёстой биз дээ. Тэр зарчмаар явж чадахгүй л юм бол тэгшитгэн хувиарлах социалист зарчим чинь хамгийн зөв юм биш үү. Хүмүүсийн амьдрал дээшлэхгүй буй гол асуудал чинь хүнийг мөлжиж мөнгө олдог луйварчдыг дэмжиж байгаад чинь оршиж байна гэж боддог. Үйлдвэр хөгжүүлж ард түмнийхээ дийлэнх массыг ажилтай болгохгүй бол наад ломбард, зах 2-оор чинь улс хөгжихгүй ээ.Олсон бүхнийг тэр 2 авч байна шүү дээ. Нэг нь өндөр хүзтэй мөнгө өгдөг, нөгөө нь өндөр үнэтэй бараа шахдаг. Яаж амьдрал дээшлэх юм бэ.
2021-05-15
(О.0001мг) алдаатай жин байх шаардлагатай. Энэ хэмжээн дээр ажиллаж, иргэдийн үнэт эдлэлийг зорж багасгаж хохироодог юм. Нарийвчлал муутай техникийн жин дээр жигнэн хүлээн авдаг явдлыг зогсоох хэрэгтэй
2021-05-15
Бүх юмыг төр даана гэдэг бодлоо хаяачээ. Наанаас нь харахад ядарсан хүмүүсийг дэмжиж буй мэт боловч үнэн хэрэг дээрээ өөрсдийнхөө хөрөнгиййг хамгаалах ажлаа л хийцгээх юм. Ломбардынхан ядарсан хүмүүс биш, задарсан хүмүүс байдгийг бүгд мэднэ.Ер нь ломбард, ББСБ-ынхны жинг аналитик ()
2021-05-15
e:
e
2021-02-10
зочин:
Буруу Ингэж мөнгө цацахаа болиочээ Наад ашгийн төлөөх байгууллагууд чинь мөнгөтэй авилгалчдын хөрөнгаар дийлэнх нь үйл ажиллагаа явуулдаг уян хатан бодлогогүй шуналын тулмууд Өрнөөсөө салаачээ төр засаг
2021-01-27
Зочин:
Ломбардууд хэт өндөр хүүтэй иргэдийн үнэт эдлэлийг маш бага үнээр үнэлэж аваад дээр нь хажуу талаас нь үрж энэ тэндээс нь хугалж тасалж авах үйлдлүүд их гардаг зарим нь грамлаж авчаад дутаагаад өгнө хэлэхээр жингийн хэлбэлзэл зайлшгүй байх ёстой гээд хэнэгч үгүй зүтгэх байдал гаргаж байна.Энэ бүгдээс үзэхэд ломбардын хүүг бууруулах,үнэлгээндээр мөн үнэт эдлэлийн хадгалалт хамгаалалт дээр хатуу хууль гаргах хэрэгтэй байна
2021-01-27
ИЙМ ЭДИЙН ЗАСАГЧИД БАЙХАД ЭНЭ УЛС ХӨГЖИХГҮЙ ЭЭ...:
ЛОМБАРД БАЙНА УУ ЮҮ БАЙНА . ЧУХАЛ БИШ ЭЭ. ЦААШИД БИЗНЕСЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААГ УЛС ТӨР, ЗАХИРГААНЫ АРГААР ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ... ӨӨРСДИЙГӨӨ ЭДИЙН ЗАСАГЧИД ГЭЖ БАЙГАА БИЗ. ХААНА ЯМАР СУРГУУЛЬД ИЙМ ОНОЛ НОМ ҮЗСЭН БАЙХ УУ... ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙ ТҮМЭН АРГА ХЭРГЭСЭЛ БАЙЖ Л БАЙХАД ШҮҮ ДЭЭ.
2021-01-27
Зочин:
Даварсан ломбардууд олог бий
2021-01-27
Zochin:
Хүүний дээд хязгаар тогтоох нь зөв байхаа. Бүх хүн хуулийн мэдлэг, эрсэдлээ тооцохдоо муу байгаа тул төр тэднийг хамгаалах нь зүйтэй.
2021-01-27
Зочин:
хуцөө. Ломбард та нарт хамаагүй.
2021-01-27
Буруу яахаараа ашгийн төлөө явж байгаа хувийн компаний төлөө төр ажиллах ёстой юм
2021-01-27