Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана
2021-01-27

 

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

 

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.

 

Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.

 

 “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн энэхүү нислэгээр нийт 43 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ болон тусгаарлах байранд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
aimagt ni tusgaarlaj emchilj chaddaggui yumuu eruul mendiin shaldan said darga humuusee
2021-01-27