С.Бямбацогт: Сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой
2021-01-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. 

 

Улсын болон хувийн их, дээд сургуулийн зардал буурч байхад сургалтын төлбөрт холбогдох арга хэмжээ авах талаар хэлэллцээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдууулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

 

-ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын сургалт цахимаар явж байгаа. Үүнтэй холбоотой хэмнэгдэж байгаа зардлууд бий. Тиймээс сургалтын төлбөрийг бүтэн хөнгөлдөггүй юм гэхэд тодорхой хэмжээгээр хөнгөлөх ёстой. Энэ тал дээр ямар зохицуулалт хийх вэ?

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 

-Оюутан, сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах буюу дараагийн сургалтын төлбөрт тооцох талаар төсөлд тусгасан байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Хүний эрхийн хүрээнд нэр усыг нь нууцлах чухал. Ковидын үед хүний тодорхой эрх хязгаарлагдана. Тиймээс ямар эрх нь хязгаарлагдахыг зааж өгөх хэрэгтэй. Онлайнаар сургалт хийж байгаа үед сургалтын төлбөрийг хэмнэхдээ ямар зардал хэмнэхийг тодорхой гаргах хэрэгтэй. Эмч, сувилагч нарын хүүхдүүд гэртээ их үлдэж байна. Цагдаа, онцгой ч ялгаагүй. Өдөржин хэдэн цагаар гэртээ байдаг. Тиймээс тусгай цэцэрлэг, яслийг халдваржгүйжүүлэлтийн аюулгүй байдлыг хангаад оруулах хэрэгтэй байна. 

Н.Нягт 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10