ШУУД: Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
2021-01-27

 

16:40 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий  сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-АН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гурав хоногийн засварлага авч байна гэлээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Ерөнхий сайдыг томилох асуудал хуулийн хугацаатай. Цар тахлын энэ үед Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг ажилд нь яаралтай оруулах шаардлагатай байна. Тиймээс хуулийн дагуу нэг цагийн завсарлагыг АН-ын бүлэгт өгье гэлээ. 

 

Ийнхүү Ерөнхий сайдыг томилох асуудалд АН завсарлага авлаа. 

 

15:30 цаг:

 

Ерөнхий сайдаар нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр Н.Алтанхуяг гишүүний Оюутолгой, оффшорыг тойрсон асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Ямар ч зүйл дээр шалтаглахгүй, хийхийн төлөө ажиллана. Би олон жижиг ажил руу орохоос илүүтэй, томоохон ажлаа барьж аваад явна. УИХ дээр мэтгэлцэх тусам олон нийт зөв ойлгох байх. Албан тушаал мөнх биш. Шийдэл гаргахын төлөө хичээх болно гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабанди гуайг хасах хэрэгтэй. Олон жил ашиг хүртэж, чимээгүй явлаа. ЗГХЭГ-ын даргыг дарамтсан сураг сонссон, Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байх. 

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Оюутолгойн гэрээ хэлэлцэх ёстой асуудал. Дубайн гэрээг цуцалъя гэж байгаа бол Засгийн газартай хамтарч ажиллаарай. Бид олон удаа нойргүй ажиллах шаардлага гарна. 

 

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлыг үргэлжлүүлнэ

 

14:20 цаг:

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Төмөр замын ажлыг үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлыг үргэлжлүүлнэ. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Амаргүй даваа байсан. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл та буцаад ороод ирж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаагийн хэлбэр. 

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Би 1980 онд төрсөн. Биднийг сургууль орох үед ардчилсан хувьсгал  өрнөсөн. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг улстөржүүлж байна. Өнгөрсөн хугацаанд завхарлыг засахын төлөө хичээсэн. 

 

Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

14:00 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм. ЕТГ-ын дарга Ө.Шижир Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн намтар:

 

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

 

           Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь:

 

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

  • 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

  • 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

  • 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

  • 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

  • 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн

  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Магистрын сургалт 1 жил.
2021-01-29
Иргэн:
Өнгөрсөн УИХ- аас хархад Ан бүлэггүй болчихвал ядаргаагүй амар юм билээ.Олон хавар нэгэндээ завсарлагаас цаадуул нь уйдах байлгүй дээ.
2021-01-27
АН-ын бүлэгд Ганбатаасаа жаахан дөнгүүр дарга хийчих хүн байхгүй юү. Улс төрч хүн байж цар тахал минут секунтээр хүрээгээ тэлж байна, мал өвөлжилт хүндэрээд байгааг, иргэд нь орлогогүй хямраад байгаа цаг үеэ мэдэрч огт чадахгүй юмаа. Үгээ хэлчихээд дараа нь 3 хоногийн завсарлага нэхэж суудаг,
2021-01-27
Тархи:
Тархийн угааж егеед явуулдаг юм биш уу
2021-01-27
Харвардад яг ямар чиглэлээр хэдэн жил суралсан юм бол доо? Сүүлийн үед манай улс төрчид 1 жил хиртэй мэргэжил дээшлүүлэх ч юм уу, курст суучихаад Харвард төгссөн гэж шаагаад байдаг болчихсон байсан.
2021-01-27
Магистрын сургалт 1 жил.
Тархи:
Тархийн угааж егеед явуулдаг юм биш уу
zochin:
Өөрийн толгойгоор хариуцах хэрэгтэй.
2021-01-27
Чинбаа:
Юун Хүрэлсүхийн ажлыг үргэлжлүүлэх вэ. Залгамж юмыг нь аваад бусдыг нь өөрийн Засгийн газрын өмнөөс хийнэ биз дээ. Энэ Хүрэлсүхийнх биш чиний засгийн газар биз дээ. Өөрийн толгой, бодлого хэрэгтэй. Хүний толгой бол хүний л толгой ш дээ. Эхний ээлжинд Оюу толгойг бөхийлгө. Чадахгүй бол бөхийж өөр толгойд өг дөө
2021-01-27
zochin:
Өөрийн толгойгоор хариуцах хэрэгтэй.