ШУУД: Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
2021-01-27

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтар: 

 

 

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

    

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга

  • 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал

  • 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

  • 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга

  • 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

  • 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн

  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа

 

18:05 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг цагийн завсарлага аваад байсан. Завсарлагааны хугацаа дуусгавар боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

-АН-ын бүлэг завсарлагааны хугацаандаа Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа гэлээ. 

 

Ингээд Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох санал хураалт явууллаа. Гишүүдийн 87.8 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад  томилохыг дэмжлээ. Тиймээс Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-аас Засгийн газрын бүрэлдэхүүнээ шуурхай бүрэлдүүлэн ажиллах үүргийг өгч байна. Шинэ Засгийн газраас ард түмэн шинэ шийдэл хүлээж байгаа.

 

"Оюутолгой"-н төслийг Монголын ард түмэнд ашигтай байлгахаар Засгийн газар ажиллаж байгаа. Ард түмнээ дээдэлж, хөгжлийг бүтээгч Засгийн газрын тэргүүн байхыг өргөн дэвшүүлье гэлээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Зочин:
Засгийн газар бол хамгийн том албан байгуулага (институци). Гэтэл энэ байгуулагын нэг ажилтан (Оюун-Эрдэнэ) хариуцлага алдан ажлаасаа халагдаад (огцорчихоод) эргээд дэвшээд энэ байгуулагынхаа дарга нь (Ерөнхий сайд) болчих юм. Намууд Монголын ард түмнээр хэтэрхий басамжлан тоглож байна. Хөдөлмөрийн хууль сайд, дарга нарт жирийн иргэдийн нэгэн адил үйлчлэх ёстой. Хууль, шүүхийн өмнө бүгд адил тэгш байх ёстой.
2021-01-28
зочин:
Засгийн газар бол хамгийн том албан байгуулага (институци). Гэтэл энэ байгуулагын нэг ажилтан (Оюун-Эрдэнэ) хариуцлага алдан ажлаасаа халагдаад (огцорчихоод) эргээд дэвшээд энэ байгуулагынхаа дарга нь (Ерөнхий сайд) болчих юм. Намууд Монголын ард түмнээр хэтэрхий басамжлан тоглож байна. Хөдөлмөрийн хууль сайд, дарга нарт жирийн иргэдийн нэгэн адил үйлчлэх ёстой. Хууль, шүүхийн өмнө бүгд адил тэгш байх ёстой.
2021-01-28
Зочин:
Засгийн газар бол хамгийн том албан байгуулага (институци). Гэтэл энэ байгуулагын нэг ажилтан (Оюун-Эрдэнэ)хариуцлага алдан ажлаасаа халагдаад (огцорчихоод)эргээд дэвшээд энэ байгуулагынхаа дарга нь (Ерөнхий сайд)болчих юм. Намууд Монголын ард түмнээр хэтэрхий басамжлан тоглож байна. Хөдөлмөрийн хууль сайд, дарга нарт жирийн иргэдийн нэгэн адил үйлчлэх ёстой.Хууль, шүүхийн өмнө бүгд адил тэгш байх ёстой.
2021-01-28
жагаа:
МУ-ын 32 дах Ерөнхий сайдаа Та нээрээ ЭМ-н Сайдад энэ хүмүүсийн нэрлэж байгаа АШУҮИС-д олон жил багш хийсэн О.Чимэдсүрэнг томилох юм бол Яг тохирох хүн мөн шүү Чинбүрэн эмч бол Халдвар биш, хавдар мэдэх л хүн Шууд ЭМЯ-д байгаа Мөнхсайхан сайд ын өөртөө зөвлөхөөрөө авсан байгааО.Чимэдсүрэнг ЭМЯ-ны томилно уу Цэдэвсүрэнг солих хэрэнгтэй хүүлийн хүн боловсролын сайд чадахгүйээ
2021-01-28
Зочин:
Нээрээ тэр Т.Мөнхсайхан сайд нь өөрөө Сайдын Зөвлөхөөрөө авсан байгаа О.Чимэдсүрэнг та ЭМ-ийн сайдаар томилвол огт алдахгүйЖинхэнэКовидыг бууруулах аль вакцин сайн г.м төвөггүй мэдэх,Тархвар зүйн их эмч доктор,профессор,бас Академич хүн сайдад анх удаа томилогдох хэрэгтэй
2021-01-28
Зочин:
Яг үнэн санал байна ЭМ-ийн сайдад Мөнхсайханы дараагийн мэргэжлийн хүн бол О.Чимэдсүрэн доктор шүү Та ЭМ-ийн Сайдаар томильол алдахгүй Мундаг чадалтай эмэгтэй шүү АҮУШИС-д олон бил багшилж эрдмийн бүх цол хамгаалсан хүн мөн
2021-01-28
Алтан үеийн ахмад эмч ЭХТА:
Оюун-эрдэнэ Ерөнхий сайд аа, баяр хүргэж санал хэльеЭМ-н Сайдад Чинбүрэнг биш Мөнхсайхан сайдын зөвлөх байгаа АУ-эы доктор,профессор,Академич О.Чимэдсүрэнг томилох хэрэгтэй Энэ хүн Яг одоогийн цар тахлын эсрэг ажиллах үндсэн Мэргэжлийн их эмчСая ТВ-р халдвар хамгааллын олон үнэтэй зөювлөлгөө өгч байсан гол хүн шүү Тархвар зүйч их эмч мундаг шинжлэх ухаанч өндөр мэдлэг боловсролтой хүн Ээдээ шүдний эмч Ж.Цүлмонг болохгүй шүү За днндээ дахин ажлын амжилт хүсьү Талбайдээрцуглаанд чинь оролцож ццлзаж хятадуудыг гаргах асуудлаар ярвж байсан хүн байна ? Уулзах шаардлага их байна
2021-01-28
dr:
yondootoi bna, hunii huvi tavilan
2021-01-27
zochin:
Erhem Noen : Bandaanov Tand ene uduriin Bayr Hurgie ! Erhem Noen : Bandaanov Tand Mongol Ulsiin Erunhii Said tomilson haluun bayriig hurgie !
2021-01-27
Сүг Батболдын гар хөл Солонго мэтийг ЗГ-т оруулбал Рио Тинтотой тэмцэх чинь лөөлөө болно шүү. Ямар нэг бүлэглэлтэй холбоогүй жирийн иргэн ЗГ-ийн гишүүн болж болдоггүй юм уу? Заавал мөнгө төлсөн, байн компаний гар хөл болсон, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийг сайд болгох ёстой юм уу? Хуучин хариуцлага алдсан сайд нараасаа салсан дээр шүү. Танил талаараа томилгоо хийвэл тэгээд л Рио Тинтогийн тагнуулууд ЗГ-т шигдэж ороод хамаг ажлыг чинь нураана. Сүгээс болгоомжил.
2021-01-27
Зочин:
Яг үнэн санал байна ЭМ-ийн сайдад Мөнхсайханы дараагийн мэргэжлийн хүн бол О.Чимэдсүрэн доктор шүү Та ЭМ-ийн Сайдаар томильол алдахгүй Мундаг чадалтай эмэгтэй шүү АҮУШИС-д олон бил багшилж эрдмийн бүх цол хамгаалсан хүн мөн
Нэргүй:
Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч залуу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?
2021-01-27
Зочин:
Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч залуу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?
2021-01-27
Иргэн:
Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч залуу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?
2021-01-27
oyunerdene iig:
demjihgui bn
2021-01-27
muu bidon durak yu yarij tenegtee bol doo , teneg gedgee medekhguy khun l ballana shuu
2021-01-27
Иргэн:
Баяр хүргэж, амжилт хүсье. сайн ажиллаарай
2021-01-27
Болд:
Өндөр амжилт хүсье. Монгол улс Монгол газар шороо Монгол ард түмэнийхээ эрх ашгийг бодсон Ерөнхий сайд байгаарай. Чи чаднаа.
2021-01-27
Bayar hurgei ! AMJILT !
2021-01-27