Билл Гейтс шинэ цар тахалд эртнээс бэлдэх хэрэгтэйг сануулав
2021-01-28

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, Америкийн тэрбумтан Билл Гейтс шинэ цар тахалд бэлэн байх энэ тахлыг зэвсэгт сөргөлдөөн шиг нухацтайгаар хүлээн авахыг уриалжээ. Тэрбээр энэ талаараа Билл болон Мелинда Гейтс сангийнхаа жил бүрийн илгээлтэд тусгасан байна. 

 

Түүний үзэж байгаагаар дараагийн цар тахалд бэлэн байхын тулд дорвитой алхмуудыг дэлхий ертөнц хийх ёстой гэнэ. Шинжлэх ухааны хөгжил, аюултай өвчнүүдийн шинэ дэгдэлтийн талаар мэдээлэх дэлхийн систем үүсгэхэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж Билл Гейтс үэзж байгаа аж.

 

Болзошгүй хямралын нөхцөл байдалд мэргэжилтнүүд нь арга хэмжээ авдаг "гал сөнөөгчдийн тахлын бригад" байхуйц тусгай баг бүрдүүлэхийн чухлыг Гейтс онцолсон байна. Ийм бүлгийн гишүүд нь шинэ тахлын эрсдэл байхгүй бол мэдлэг чадвараа дээшлүүлэн, дадлага сургуулилалт хийхэд анхаарлаа хандуулна хэмээн Гейтс нэмэж өгүүлсэн байна. 

 

"Өнгөрсөн онд бидний нүүр тулсан шиг хүндрэлүүдээс зайлсхийхийн тулд цар тахлын бэлтгэлийг цэргийн сөргөлдөөн шигээр нухацтай хүлээн авах ёстой" гэж Билл Гейст мэдэгдсэн байна.

 

Өмнө нь Билл Гейтс вакцинжуулалт хийгдэж байгаа ч ойрын саруудад коронавирусийн цар тахал улам хүрээгээ тэлнэ гэж болгоомжилж байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр компьютер загварчлалын үндсэн дээр ийм таамаглалыг гаргасан бөгөөд түүний таамаглалаар нэгдүгээр сард дэлхий даяар коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндрэх гэнэ. 

Түүнчлэн Гейтс, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь энэхүү халдварын тархалттай тэмцэх хамгийн үр дүнтэй аргууд гэж онцолсон байна. Ирэх онд ч олон нийтийн газраар зорчих хязгаарлалтууд үргэлжилнэ гэж Гейтс үзэж байгаа аж. Харин 2021 онд өвчлөл болон нас баралт буурч, амьдрал аажмаар хэвийн горимдоо орж эхэлнэ хэмээн Гейтс таамаглажээ. Энэ нь ирэх хавар гэхэд дэлхийн дахинд өргөн цар хүрээтэй явагдах вакцинжуулалттай холбоотой гэнэ. Мөн үүний зэрэгцээ вакциныг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь болгоомжлол төрүүлж байгааг онцлоод "шинжлэх ухаанд итгэхгүй байхын шалтгааныг огт ойлгохгүй юм" хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энх:
Билл Гейтс үхвэл таарна
2022-01-14
e:
e
2021-02-10