Улаанбаатараас Завхан аймагт очсон гурван иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ
2021-01-27 21:35

 

Завхан аймаг УБ хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг УБ хотруу явуулж байна.

 

Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
нэмэх нэмэх хасах хасах монгол хэл баян
2021-01-27