Ухань: Төрөл төрөгсдөө алдсан хүмүүс ДЭМБ-д "бүх үнэн"ийг дэлгэнэ
2021-01-28

Хятадын Ухань хотод коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй COVID-19 халдвартай холбоотой нөхцөл байдлын талаарх өөрсдийн үзэл бодлыг хуваалцахаар зэхэж байгаа гэнэ. 

"Бид үргэлж үнэнийг нэхнэ. Энэ бол гэмт хэрэг байсан. ДЭМБ эдгээр гэмт хэргүүдийг халхавчлахын тулд Хятадад ирээсэй гэж бид хүсэхгүй" хэмээн 2020 оны хоёрдугаар сард коронавирусийн халдвараар эцгээ алдсан Жэн Хай Ассошейтед пресс агентлагт ярьсан байна.

 

Түүний өгүүлснээр, коронавирусийн цар тахал эхлэх үед Хятад улс нас баралтын тоог дарагдуулж, болж буй үйл явдлын аюулын талаар ам нээгээгүй гэнэ. Харин одоо эрх баригчдын үйлдлийг ил гаргах гэсэн талийгаачдын ар гэрийнхэнд дарамт учруулж байгаа аж. БНХАУ-д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ирсэний дараа үнэнийг хэлэхээр бэлтгэж байсан идэвхтнүүд болон шинжээчдийн харилцсан чатуудыг устгажээ. 

 

"Та нар бидний харилцдаг талбарыг бүгдийг устгасан. Гэсэн ч бид бууж өгөхгүй бүгдийг ярина" хэмээн Хай коронавирусийн улмаас амиа алдагсдын ар гэрийнхнийг төлөөлөн өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын 14-ний өдөр ДЭМБ-ын олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг вирусийн үүслийг судлах зорилгоор Ухань хотод очсон юм. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын захиргаа коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Хятадыг байнга буруутгаж байсны дээр төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНХАУ коронавирусийн цар тахалд буруутайг батлах шинэ баталгаа гарч ирсэн хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр Хятадад лабораторид вирусийг бүтээсэн гэж тойруугаар мэдэгдсэн. Энэ нь өмнө нь хэдэнтээ гарч байсан "Хятад улс коронавирусийн төлөө дэлхий дахины өмнө хариуцлага хүлээх ёстой" гэсэн мэдэгдлийн үргэлжлэл байлаа. 

 

Шинэ төрлийн коронавирус анх 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн юм. Тэр үеэс хойш энэ халдвар дэлхий даяар тархаж, хоёр сая гаруй хүний амь насыг авч одсон. Халдварын тоо дэлхий дахинд 100 саяыг давсан бөгөөд халдвар хамгийн их бүртгэгдсэн орон нь 23 сая гаруй өвчлөлийн тохиолдолтой АНУ болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
TzwSVsOw:
1
2021-02-10
TzwSVsOw:
1
2021-02-10
e:
e
2021-02-10
TzwSVsOw:
1
Зохиолч Л. Пүрэвдорж:
Энэ үнэн шүү дээ. Хятад ямар нэгэн зорилгоор лобарторит сарьсан багваахайн хорууг судалж байгаад алдсан ч юм уу, яасан ч юм бэ, лобариториос гадагш гаргасан бололтойг дэлхий одоо нэгэнт мэдсэн. Тэрнээс болж хүмүүн төрлөхтөн, дэлхий даяар аюул гамшигт нэрвэгдээд , хүмүүс үй түмээрээ үхэж үрэгдэж байна. Энэ гамшгийг Хятадын удирдлага эхэн үед нууж хааж байснаас болж халдвар илүү газар авч, учрах гамшиг нэмэгдсэн нь хэнд ч илэрхий болж байна. Энэ гэмт үйлдлийнхээ хариуцлагыг Хятадын одоогийн удирдлага дэлхийн хүмүүн төрлөхтөний өмнө хүлээж, төлөөс төлөх учиртай. Энэ халдварт нэрвэгсэн бүх улс орон саналаа нэгтгэн НҮБ, ДЭМБ-ын хүрээнд өргөн мэдүүлэх ёстой. Хятад энэ халдвартай холбоотой олон зүйлийг нууж байгаа нь мэдэгдсээр байна.
2021-01-29
TzwSVsOw:
1
????
2021-01-28