Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ анхаарч ажиллана
2021-01-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ “Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт бол эдийн засгаа анхаарах явдал. 430 орчим мянган хүний ажлын байр өнөөдөр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ илүү анхаарч ажиллана” хэмээн чуулганы танхимаас мэдэгдлээ.

 

МҮХАҮТ-ын судалгааг иш татсан шинэ Ерөнхий сайд ажлын байрыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулж, цар тахлын эрсдэлийг даван туулахад Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх нь.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг хүнд байгааг УИХ-ын чуулганы танхимд гишүүдэд дахин сануулаад, төсвийн алдагдлыг нөхөх, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүдээ босгох, нийгмийн дундаж давхаргыг дэмжих төдийгүй нийт ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэдгээ тодотгож хэлсэн юм.

 

Цар тахлын эрсдэлийг бууруулах үүднээс нэн тэргүүнд вакцинжуулалтыг ойрын хугацаанд шийдэх, төмөр зам болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлж, Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана хэмээн 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ДНБ 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 7.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдийн засаг амаргүй байгааг эдгээр үзүүлэлт илтгэх аж.

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Дэмжинэ гэж хэлж чадахгүй бх чинь Анхаарна гэдэг чинь ямар утга илэрхийлээд бнаа. Буруу гаар анхаарвал одоо өгөх юм үлдээгүй шүү!!!
2021-01-27