"Офицер таун" хотхоныг хамгаалалтад авч иргэдийг шинжилгээнд хамруулж байна
2021-01-28

"X апартмент 1" байранд энэ сарын 24-ны өдөр коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгджээ. 

 

Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авсан байна. 

 

Тухайн СӨХ-ийн ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул тус байрыг мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. 

 

Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсчээ. 

Shuud.mn
Сонин хачин
TzwSVsOw:
1
2021-02-10
e:
e
2021-02-10
TzwSVsOw:
1