"Zeus Clun" баг шагналын мөнгөнөөсөө таван хувийг татварт төлнө
2021-01-28 08:18

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000  ам.доллараар шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай мэдээлэл цацагдаад байна. 

 

Үүнд Монгол Улсын Татварын албанаас "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий.

 

АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм. Хүүхэд, залуучууд уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг" хэмээн тайлбарлав. 

 

Цахим тоглоомын дэлхийн аварга шалгаруулах "PUBG Mobile" тэмцээнд Монгол улсын Zeus Esport баг гуравдугаар байранд орж Монголын Esport-ийн түүхэн дэх хамгийн өндөр шагналын санг хүртсэн билээ. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10