"Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтан төхөөрөмжид хавчуулагдан амиа алдав
2021-01-28

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр төмөр хийцэд хүн хавчуулагдан нас баржээ.

 

Ослын тухай дуудлагыг 01.27-ны өдрийн 07:19 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ыналба хаагчид 14 км замыг туулан 07:44 цагт очиход тус байгууллагын ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/ нүүрс холигч төхөөрөмжинд цэвэрлэгээ хийх явцдаа хавчуулагдаж нас барсан байсныг гаргажээ.

 

Тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Бат:
ХАБ буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг чинь цусаар бичигдсэн дүрэмтэй байдагыг манайхан нэг л ойшоохгүй юм даа, цаасан дээр гарын үсэг зураад хөөж гаргаад үхэхээр нь алга дарам цаас үзүүлээд л хохино болдог гаж тогтолцоог хэзээ халах вэввсайд дарга нараа
2021-01-28