"Баатар ван" Л.Эрдэнэбулган таалал төгсчээ
2021-01-28 09:32

 

Ардын Хатанбаатар Магсаржавын дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ.  Тэрбээр 1981 онд дэлгэцийн бүтээл болсон “Хатанбаатар” киноны Баатар вангийн дүрийг бүтээж, ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн юм.

 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган нь 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Тэрбээр 1967 онд Болгар улсын Софи хотын хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр, 1980 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгссөн байна. 

 

Мөн: 

 

1973 он "Моторын дуу" сумын дарга

 

1981 он "Хатанбаатар" Хатанбаатар

 

1984 он "Нарны унага" Жалцав

 

1984 он "Зарлаагүй дайны оршил" Като

 

1985 он "Фронтод явах өргөдөл" Гомбо

 

1986 он "Намар нахиалсан мод" Товуу

 

1989 он "Алтан шонхор" Хиян баатар

 

1993 он "Ач тус, атаа хорсол" Буян зэрэг киноны дүрийг бүтээжээ.

 

Мөн:

 

1993 онд "Учиртай гурван толгой"

 

1995 онд "Чин ван Ханддорж"

 

1999 онд "Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй"

 

2008 онд "Үхэж үл болно- Чингис хаан" кинонуудыг найруулжээ.

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
ard:
saihan urt nasalj saihanch er hvn shig amidarlaadaa ene az shvvv
2021-01-28
Чинбаа:
Ум ма ни бад ми хум
2021-01-28
Зочин:
Ум мани бад мэ хум
2021-01-28
Зочин:
Ум мани бад мэ хум
2021-01-28
Um ma ni bad me hum
2021-01-28
шударга иргэн:
ум амгалан болтугай. Үр хүүхэд төрөл төрөгсдөд нь гүнээ хамрамсал илэрхийлж байна.Бурханы оронд залрах болтугай.
2021-01-28