ДЭМБ өөр вирусийн улмаас тахал үүсч болзошгүйг сэрэмжлүүлэв
2021-01-28

Нипах буюу NiV вирусээр үүсгэгдсэн цар тахал нүүрлэж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэрэмжлүүлжээ. Энэ вирус анх 1999 онд Малайзийн Нипах гол дагуу амьдардаг гахайн фермерүүдийн дунд илэрсэн тул ийм нэр авсан байна. Үүний дараа Өмнөд Азид энэ өвчин 12 удаа дэгдэж байжээ. 

 

Вирусийн байгаалийн тээгч нь Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид өргөн тархсан, "нисдэг үнэг" гэж нэрлэгддэг нэгэн төрөл зүйл сарьсан багваахай аж. Түүнчлэн Африкт нутагладаг энэ амьтнаас ч дээрх вирус илэрчээ. Эрдэмтдийн тогтоосноор энэ вирусийн халдвараар өвдсөн гахайтай харьцах, сарьсан багваахайн ялгадсаар бохирдсон жимс хэрэглэх зэргээр шууд дамждаг байна. 

NiV вирусээр үүсгэгдсэн нас баралт 40-75 хувьтай байх бөгөөд энэ вирус маш хурдацтай тархдаг гэнэ. Өвчлөл шинж тэмдэггүй явагдаж болохын дээр үхлийн аюултай энцефалит үүсгэж болзошгүй аж. Энэ өвчнийг эдгээх эм хараахан бүтээгдээгүй  гэж The Guardian  мэдээллээ. 

Тиймээс энэ вирусийн тархалтаас сэргийлэхийн тулд дал мод болон хүнсний жимс ногооны талбай руу сарьсан багваахай орохоос сэргийлэх,шүүсийг буцалгаж хэрэглэх, жимсийг сайтар угаан, хальсыг нь авах, сарьсан багваахай хазсан ул мөр бүхий жимс идэхгүй байхыг анхааруулсан байна. Өвчинтэй амьтадтай харилцахдаа бээлий, хамгаалалтын хувцас өмсөхийг зөвлөжээ. 

Харин хүнээс хүнд дэмжих эрсдлийг бууруулахын тулд NiV вирусийн халдвартай хүнтэй харьцахаас зайлсхийх, гараа тогтмол угааж, хамгаалалтын хэрэгсэл ашиглахыг ДЭМБ зөвлөсөн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
Hden say jiliin delhiin tvvhend edgeer amitad ni bgaad hvmvvs ubchin huuchid ni dasan zohitssoor irsen en bol sanaatai l yabuulguud bn shd ene horon vil ajilgaa udhgui delhiid mdegdn biz hen hiigeed bdg ni
2021-01-31
Зочин:
Сэтгүүлч нар нь өөрсдөө шүүлтүүргүй мэдээ нийтлэхээр энэ сэтгүүл зүй юу болох юм бэ?
2021-01-31
та нар source link -ээ тавь, танай худал орчуулга, эсвэл худал мэдээллээс залхаж бгаа шүү
2021-01-28
Hudlaa sinsats tarih geed ydtsan gar ve
2021-01-28
!!!:
Ямар ч аюул ирж болзошгүй тул тэр бүхэнтэй тэмцэж, хүн амаа хамгаалахад бэлэн байх хэрэгтэйг дэлхийн энд, тэнд үүсч буй өвчин, тахлуудын талаарх мэдээнүүд урьдчилан анхааруулаад байна...Төр, засгийн удирдлага мэдэж л байгаа байлгүй дээ?!
2021-01-28
ЗОЧИН:
ЮУН БАЛАЙ ЮМ ЯРИАД БАЙНАА??? КОРОНА ВИРУСЭЭ ДАРЖ АМЖААГҮЙ БАЙХАД БИТГИЙ ӨӨР ВИРУС ЯРИАД СЭТГЭЛ САНААГААР УНАГАЖ ДАРХЛАА СУЛРУУЛААД БАЙГААРАЙ???
2021-01-28