ШУУД: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих төслийг хэлэлцэж байна
2021-01-28

10:40 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэж байхна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ын гишүүд  асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Газрын тосны хуулийг хэлэлцэх үед эрх баригч намын гишүүн хуурамч шатахуун оруулж ирж байгаад тун нухацтай ярьж, шүүмжилж байсан. Үүнийг цэгцлэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Хамгийн том асуудал нь барилгын түүхий эд, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлууд бөгөөд Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь саадгүй оруулахын тулд хуулийн төсөлд эдгээр зохицуулалтыг тусгаж өгсөн. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Газрын тосны үйлдвэрийг өнөөдрийг хүртэл хийхгүй явсаар одоо оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ашиглалтад оруулах хугацааг 2025 он гэсэн ч төрийн ажил яаж явдаг уу тэр зарчмаар 2030 он хүргэх байх. Дэлхий дахинд нефтийн үнэ буурч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж байхад бид хэдий хүртэл хоцрогдсон араас нь хөөсөн байдлаар явах вэ?

 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

 

-Бид 30 жил нефт боловсруулах үйлдвэртэй болохоор ярьж байна. Бүтээн байгуулалтын ажил харин 2 жилийн өмнөөс эхэлж, амжилттай үргэлжлүүлж байна. Хоолой, ус татах, техник тоног төхөөрөмжөө оруулж ирэх гээд ажлууд үргэлжилж байгаа энэ үед эрх зүйн орчинг нээж өгөх хэрэгтэй байна. 

 

 

Б.Пүрэвдорж: Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх төслийг хэлэлцэх ёстой

 

10:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд, ОУВС-гийн шахалтаар тэтгэвэр тогтоохдоо таван жилийн дундажаар тогтоодог байсныг долоон жилийн дунджаар тогтоодог болгосон. Тиймээс тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадуудын тэтгэврийг таван жилийн дундажаар боддог болгомоор байна.

 

Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх хуулийг би өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцэх ёстой гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэхэд энэ хууль яригдаагүй. Чуулган энэ долоо хоногоор хаана. Тийм учраас намрын чуулганаар хэлэлцэх байх гэв.

 

Ингээд Газрын тосны тухай хуулийг хэлэлцэж эхлэв.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
бибид:
Битон ганбат гэж нээрээ тэмээ гэхээр ямаа гэдэг, мэлхий гэхээр анааш гэдэг үнэн эргүү хүн 1 байна аа. Газрын тосны үйлдвэр гэхээрээ ганц хөнгөн тэрэгний бензин биш шүү дээ. Яая даа энэ хүнийг мал бол алаад идчих юмсан
2021-01-29
Бат:
Ганбат мэтийн лалрууд санаатайгаар хорлоод эхэллээ, цахилгааныг чинь нүүрс нэфтээс гаргаж авдаг. Зориуд ажил гацааж байгаа иймэрхүү хулгайчуудыг зайлуулах хэрэгтэй
2021-01-28
Энэ АН-ы лаларууд дандаа анархизмыг дэмжих юмаа. Хийсэн хэрэгт нь цагт нь Хариуцлага хүлээлгэдэггүйгээс болж Монгол улс дампуурч байна ш дээ.
2021-01-28
Purevdorj geed neg teneg mal bna aa
2021-01-28