ШУУД: 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.28/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт  15202 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 25 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн тохиолдлууд  өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа. Өөрөөр хэлбэл ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээ, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалт, Баянзүрх дүүргийн 8-р хорооны X апартментад тус тус халдвар илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8-р хорооны X апартментад өвчлөл гарсантай холбоотойгоор 120 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн хүнд, мөн тус байрны СӨХ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан бөгөөд ажилчдаас шинжилгээ авахад гурван хүн халдварт өртсөн байна.

 

Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт хүнсний тээвэрлэлт хийж байсан жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн жолооч нь 23-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийлгээд Дархан-Уул аймгийн пост дээр өчигдөр түргэвчилсэн шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан. Дархан-Уул аймгийн лабораторид баталгаажуулахад коронавирус илэрсэн. Жолоочийг Улаанбаатар хотод авч ирээд эмчилж байгаа. Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 861 болсон байна.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1187 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1692 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1244 байгаа. Өнөөдрийн байдлаар 435 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 388 хүн хөнгөн, хүндэвтэр 44, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа

 

Үүнээс ХӨСҮТ-д 146 хүн хөнгөн, хүндэвтэр 9, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 91 хүн хөнгөн, хүндэвтэр 32, хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 151 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т дөрвөн  хүн эмчлэгдэж байгаа.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10