Халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадвал өвчлөлөөс хамгаалах бүрэн боломжтой
2021-01-28

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

 

-Жолооч сүүлийн долоо хоногийн гурав хоногт нь Дарханд байсан байна. Тухайн гурав хоногийн хугацаанд фитнесс, хуучин Дарханд зах орсон, таксинд суусан байна. Хавьтлуудыг нь тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Хавьтал бусад тохиолдлыг бодвол бага. Улаанбаатар хотод байхдаа дэглэм зөрчиж найзындаа зочилсон мэдээллүүд ирж байна. Мэдээллийг нь Улаанбаатар хотын Шуурхай штаб руу хүргүүлсэн.

 

Бодлог чиглэл маань иргэдийн бизнесийн үйл ажиллагаа, хэвийн амьдралын горимыг алдагдуулахгүй байх зорилготой. Тиймээс маршрут, хавьтал бүрэн тогтоогдоод дуустал хэсэгчилж, хязгаарлаж шийдвэр гаргахгүй.

 

Коронавирусийн халдварыг нүүр царайг нь хараад таних боломж байхгүй. Тиймээс хэзээ ч бидний хажууд байхыг үгүйсгэхгүй. Бүх цаг хугацааны үед эрүүл мэндийн шалтгаан, буяны ажил, хүнс тээвэрлэлт хийж байгаа хүмүүс нэвтэрч байгаа. Тиймээс зах худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж чадвал өвчлөлөөс өөрөө өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10
zochin:
Haldvar avsan 100 garui emch emnelgiin ajilchdaa tus bur 10 say tugruguur uramshuulj niitdee 1 terbum garan tugrugiig tusvuus gargaad ih bayn Mongol ym aa.
2021-01-28
ЗОЧИН:
ЭНЭ ДАРГА ИХ ДАЙЧИН, АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ,САЙН УДИРДАГЧ ЗАЛУУ ГЭЖ БОДДОГ, АЗЖАРГАЛ ДАРГАД АМЖИЛТ ХҮСЬЕ???
2021-01-28