Өдөр унтах нь эрүүл мэнд болон ой ухаанд тустай
2021-01-28

Өдөр унтах, тэр тусмаа тавхан минут зүүрмэглэх нь ч хүний оюуны чадварт эергээр нөлөөлж, мартах өвчнөөс урьдчилан сэргийлэх талтай гэдгийг Хятадын судлаачид тогтоожээ. Тэд судалгааныхаа дүнг Британийн Анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, судлаачид Хятадын томоохон хотуудад амьдардаг 60-аас дээш насны эрүүл 2.2 мянган хүний унтах горимыг судалсан байна. Судалгаанд оролцогчдын 1534 нь өдөрт таваас хоёр цаг хүртэл унтдаг байсан бол үлдсэн 680 хүн нь өдрийн цагаар огт унтдаггүй байжээ.

 

Судалгааны дүнгээс харахад, ахмад настнууд өдөр унтсанаар орон зайн чиг баримжаа илүү нарийвчлалтай болох, хэл яриа зүгшрэх, ой ухаан тод болох зэрэг эерэг нөлөөнүүд гардаг гэнэ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын ой ухаан муудах шинж тэмдгүүдийг судлахад өдөр унтдаг хүмүүсийн ой ухаан бусдаасаа илүү сайн байжээ.

 

Хүмүүс нас ахихын хэрээр нойрны горим нь өөрчлөгдөж, өдөр унтах нь хэсдэг. Өмнө нь өдөр унтах нь ой ухааныг хадгалахад нөлөөлөх эсвэл эсрэгээрээ байх эсэх дээр эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байсан юм. 

 

Хятадын эрдэмтэд судалгаагаа тойм, ерөнхий судалгаа гэдгийг онцолж, өдөр унтах нь тархины үйл ажиллагааг хэвээр хадгалдаг гэж баттай хэлэх хараахан эрт байна хэмээжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10