Япон: Компаниудын талаас илүү нь Олимп явуулахыг дэмжиж байна
2021-01-28

Дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч энэ зун Олимпын наадам зохион байгуулахыг Японы компаниудын 60 гаруй хувь нь дэмжиж байгаа гэнэ. Энэ талаар NHK сувгийн нийтэлсэн судалгааны дүнд өгүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Олимпын наадам зохион байгуулснаар "ковид хямрал"-аас хохирсон эдийн засаг хурдан сэргэнэ гэж Японы бизнес хүрээллийнхэн үзэж байгаа аж. 

 

Судалгаанд 100 компани оролцсоноос 48 нь цар хүрээг нь багасган наадмыг тэмдэглэхийг дэмжсэн бол 13 нь уламжлалт хэв маягаар Олимп зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин гурван фирм Олимп зохион байгуулах шаардлагагүй гэж хариулсан бөгөөд коронавирусийн тахлын үед хилийн чанадаас зочид хүлээн авах нь эрдсэлтэй гэж үзжээ. Судалгаанд оролцсон 36 компани ийм нөхцөлд тодорхой шийдвэр гаргах хэцүү хэмээн эцэслэсэн хариу өгөөгүй байна.

Өмнө нь Японы хэвлэлүүд тус улсын иргэдийн санал бодлын талаар мэдээлж байлаа. Иргэдийн дунд явуулсан асуулгаар, хүн амын дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь Олимпыг цуцлах эсвэл дахин хойшлуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10