Т.Төмөрбаатар: Замын-Үүд боомтоор өдөрт 150-160 ачааны машин нэвтэрч байна
2021-01-28

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.28/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар нарын албаны хүмүүс оролцов. 

 

МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

 

-2020 оны нэгдүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилийн боомтоор нэвтэрсэн 409 мянган тээврийн хэрэгсэл, 554 мянган зорчигчид хяналт тавьж ажилласан. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагсан 1,692 тохиолдлын 410 нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд ХӨСҮТ-д эмчлэгдэж, эдгэрээд байна.

 

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хилийн байнгын ажиллагаатай 26 боомтоос 12 боомт хөдөлгөөнтэй байсан. Үүнд Буян-Ухаа боомт багтаж байгаа. Буян-Ухаа боомтод карго ачаа тээврийн хоёр онгоц буусан. Мөн өчигдөр Ховд-Улаанбаатар чиглэлийн дотоодын нислэгт хяналт хийлээ. Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба олон улсын нислэгээс гадна карго, дотоодын нислэгүүдэд мэргэжлийн хяналт хийж ариутгал халдваргүйтгэл, эрүүл мэндийн хяналт тандалт зохион байгуулж байгаа.

 

Замын-Үүдийн авто болон төмөр замын боомт ажиллаж байна. Сүүлийн үед Замын -Үүд боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн. Замын-Үүд боомтоор өдөрт 150-160 ачааны машин нэвтэрч байна. Эдгээр машинуудыг ногоон бүсийн журмаар зохицуулагдаж байгаа.

 

Сүхбаатар төмөр замын боомтоор өдөрт 22 ачааны вагон эргэлтэд орж байна. Алтанбулаг боомт Засгийн газрын тогтоолын хүрээнд ажиллахгүй байгаа. Алтанбулаг боомт 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Засгийн газрын 8-р тогтоолын хүрээнд ажиллагаанд орно. Уг тогтоолын хүрээнд зөвхөн хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл татан авна. Ингэхдээ гарагийн системээр ажиллана.

 

Эрээнцав боомт ажиллаж байгаа. Тус боомтоор газрын тосны бүтээгдэхүүн татан авах зорилгоор долоо хоногийн гарагийн системээр ажиллаж байна. Өчигдрийн байдлаар хоёр компанийн шатахуун импортлогдсон.  Машинустуудын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж байгаа.

 

Бусад БНХАУ-тай хиллэдэг Бичигт Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтууд ажиллаж байна. Уг боомтуудаар ашигт малталын эскпорт хийгдэж байгаа. Өчигдрийн байдлаар нийт найман боомтоор ашигт малтмалын импорт хийгдсэн байна.

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-02-10