Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2021-01-29

Баян-Өлгий аймгийн Булган сумын Булган багийн “Хөх гол” гэдэг газар 4 хүн мал тууж явсанаас 1 хүн нь 01.27-ны өдрийн 05:00 цагт сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус сумын харьяат 4 иргэн Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Баян-Өлгий аймгийн Булган сумын чиглэлд мал тууж яваад иргэн А /18 настай, эрэгтэй/ сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Сураггүй болсон иргэнийг тус багийн Мандшийн хавтгай гэдэг газраас эсэн мэнд олсон. 

Shuud.mn
Сонин хачин