ШУУД: 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.29/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12885 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.  Тодруулбал, X апартмент, пицца, Наркологийн эмнэлэг, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнд халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 877 болсон байна.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1203 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Мөн ХӨСҮТ-өөс 22, Цэргийн төв эмнэлгээс 10 хүн эмнэлзүйн хувьд эдгэрч Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1710 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1303 байгаа. Өнөөдрийн байдлаар 394 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 343 хүн хөнгөн, хүндэвтэр 50, хүнд  1 хүн байгаа

 

Үүнээс ХӨСҮТ-д 132 хүн хөнгөн, хүндэвтэр 14 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 87 хүн хөнгөн, хүндэвтэр 31 хүн байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 124 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т дөрвөн  хүн эмчлэгдэж байгаа.

 

Сүүлийн дөрөв хоногт Баянзүрх дүүргийн 8-р хорооны X апартментын голомт идэвхтэй байна. Өргөжүүлсэн тандалтаар 560 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нийт найман хүн халдварт өртсөн байна. Мөн Наркологийн эмнэлгийн голомт идэвхтэй байгаа. Хоёр хүн өвчилсөн бөгөөд тэдгээрийн найз нөхөд нийт долоон хүн, Микс пиццанд ажилладаг хүн өвчилсөн учир тандалт судалгаа хийхэд зургаа, Баянгол дүүргийн 12-хорооны 19-р байрны хавьтлуудаас тус тус халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, хоёрдогч хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин