Хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2021-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 30-ны 20 цагаас 01 дүгээр сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим  газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө хүйтэрч 16-18 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин