Сар шинээр 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл тархалт буурна
2021-02-01

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.

 

Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гээд албан хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарч биелүүлж ажиллахыг үүрэг болгов.

 

- Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах

 

- Салбар хоорондын уялдааг хангаж, мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах

 

- Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх

 

- Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах

 

УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабд ажиллах үеэр танилцуулсан.

 

Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцлов.

 

Эдгээр өдөр хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
hh:
hen haana uxcheed bgaa yum
2021-02-01
Ихээхэн эрэсдлийг дархад бага хэмжээнийи эрэсдэл гарч л таарна
2021-02-01
Zochin:
Хөл хариуг маш хатуу болгохгүй бол баларнаа.өндөр хөгжилтэй орнуудад зөндөө хүн үхээд байхад манайхан дэндүү чөлөөтэй явж байнаа.
2021-02-01
hh:
hen haana uxcheed bgaa yum
Zochin:
Hayahgyi demjih shyy
2021-02-01
Zochin:
Hayahgyi bh geh geed
2021-02-01
Zochin:
Guigaad asuugaad bh yumgyee uls hiih estoi zyilee hii.hyn bolgonii duraaraa am harna gej yu bhav.ingeed zadgai taviaad baival yree dyn tun hetsyy l boloh bolov uu?yaduu urhyydee harahgyi bh
2021-02-01
Zochin:
Hayahgyi demjih shyy
Zochin:
Hayahgyi bh geh geed
!!!!!!!!!!!!:
Demjij b na sh dee
2021-02-01
Төсвийн та хэд ч яахав цалингөа бүтэн аваад гэдсээ илээд хэвтэж байх сонирхолтой. Та бүгдийн цалинг бүрдүүлдэг татвар төлөгчид л хэцүү байна.
2021-02-01
herev 90% buurahgui bol ogcorno geed zorigtoi amlaval bolj l baina
2021-02-01
8 наас 21 гэвэл хүмүүс ядахдаа идэх хоолтойгоо байх болов уу. Гэхдээ кодтой машин энэ тэр гэж заваарах хэрэггүй. Түргэн, цагдаа, онцгойн машин явж бусдыг нь таг хорь. Хүнсээ бүх бгууллага хаасан үе буюу 22 цагаас хойш түгээ.
2021-02-01
Төсвийн та хэд ч яахав цалингөа бүтэн аваад гэдсээ илээд хэвтэж байх сонирхолтой. Та бүгдийн цалинг бүрдүүлдэг татвар төлөгчид л хэцүү байна.
Mal
2021-02-01
ӨНӨӨ МАРГААШГҮЙ ХОРИХ АРГА ХЭМЖЭЭ АВ.ҮГҮЙ БОЛ ОРОЙТНО.ЭЦЭСТ НЬ ЭДИЙН ЗАСАГ Ч ҮГҮЙ ЭРҮҮЛ ХҮН Ч ҮГҮЙ ҮЛДЭНЭ.ҮХЛЭЭ ГЭЭД ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА С-НУУДИЙН ҮГИЙГ БҮҮ СОНС
2021-02-01
Ихээхэн эрэсдлийг дархад бага хэмжээнийи эрэсдэл гарч л таарна
Mal