Мьянмар улсад цэргийн эргэлт гарч, жилийн хугацаанд онц байдал тогтоов
2021-02-01

Мьянмар улсад төрийн эргэлт гарсан байж болзошгүй, тус улсын Ерөнхийлөгч болон эрх баригч намын тэргүүн Аун Сан Су Жиг баривчилсан талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. 

 

Энэ мэдээлэл батлагдаж, тус улсад хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн жилийн хугацаанд онц байдлын горим тогтоож байгаа талаар цэргийнхэн зарласан байна. Онц байдлын хугацаанд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлаин төрийг удирдах аж. 

 

Энэ мэдэгдлийг армийн телевизийн сувгаар хийсэн бөгөөд онц байдал тогтоох тухай шийдвэрт дэд Ерөнхийлөгч Мьин Све гарын үсэг зурсан, өнөөдрөөс эхлэн тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ гэж цэргийнхэн мэдэгдсэн талаар Ройтерс дамжуулжээ.

 

Ийм шийдвэр гаргах болсон нь 2020 оны 11 дүгээр сарын наймны өдөр болж өнгөрсөн парламентын сонгуульд "асар их луйвар гарсантай" холбоотой гэж цэргийнхэн мэдэгдсэн байна. 

Энд дуулгахад, даваа гарагийн өглөө, Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх, гадаад хэргийн сайд Аун Сан Су Жи нарыг баривчилсан талаарх мэдээлэл гарч байсан бол өнгөрсөн баасан гарагт орон нутгийн төдийгүй олон улсын хэвлэлүүдээр Армийн командлал болон Засгийн газрын хоорондын зөрөлдөөнй улмаас цэргийн эргэлт гарч болзошгүй хэмээн мэдээлж байв. 

Напомним, как писал сайт kp.ru, несколько часов назад представитель правящей в стране партии сообщил о задержании президента Мьянмы Вина Мьина и государственного советника, министра иностранных дел страны Аун Сан Су Чжи, которая фактически выполняет функции главы правительства.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин