ВИДЕО: Үндэсний үйлдвэрүүдэд НӨАТ хамгийн том дарамт болдог
2021-02-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзалт хийж "Залуус I, II, III" хорооллын ажлын талаар ярилцаж байна. Бариллгын салбарынхан үндэсний үйлдвэрийн хамгийн том дарамт НӨАТ. Коронавирусийн үед маш олон компани НӨАТ-ын өрөнд орсон гэдгийг онцолж байлаа. 

 

Тиймд цемент борлуулах үйлдвэрийн салбарын НӨАТ-ыг хоёр хувь болговол маш том дэмжлэг болно гэдгийг уламжлав. 

 

"Тэсо протертис" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Лхагвадорж "Барилгын өртөгт эзэлдэг хувийн жингээрээ хамгийн том нөлөөтэй зүйл нь барилгын санхүүжилт буюу зээлийн хүү байдаг. Өөрөөр хэлбэл барилгын өртөгт гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол зээлийн хүү. Монголбанкнас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бодлогын хүүг 6 болгон өөрчилсөн ч бодит салбар дээр энэ өөрчлөлт огт мэдэгдэхгүй байна. Тиймээс барилгын салбарын үйл ажиллагаанд тусгайлан зориулсан банк байгуулж, зээл олгох нь зүйтэй гэдэг саналыг хүргэж байна" гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин