Л.Оюун-Эрдэнэ: "Ц.Нямдорж дарга маш сайн барилгачин"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзалт зохион байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Би ЗГХЭГ-ын даргаар хоёр ч удаа ажилласан. Төрийн ордонд маш олон хурал болдог. Бүгд ерөнхий юм ярьж байгаад тардаг. Хурлаас ямар үр дүнд хүрэв гэхээр зөвлөмж гаргасан гэдэг. Ингээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ордон дотор зургаа авахуулаад орой нь хоол идээд, дискодоод л тардаг. Тэгэхээр бид ерөнхийгөөс тодорхой руу шилжмээр байна.
"Залуус I, II, III" хорооллыг байгуулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоор ахлуулахыг хүсч байна. Тэр маш сайн барилгачин хүн.
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд компаниудыг урина, шалгуур тавина. Дараа нь төрөөс үнэ санал болгоно. Тухайн орон сууцны хувьд шаардлагатай байгаа бүх дэмжлэгийг төр үзүүлнэ. Энэ байдлаар туршиж үзье. Ингэж шийдээд амжилтад хүрсэн улсын туршлага байна" гэв.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Хот, барилгын яам хоёрын хооронд хэцүү асуудал үүсдэг. Барилгын яам мөнгө өг гэнэ, Сангийн яам Монголбанкин дээр очно. Монголбанк яах нь тодорхойгүй.
Тэгэхээр ажлын хэсэг байгуулаад Монголбанкнаас заавал хүн оруулах хэрэгтэй. Үгүй бол огт хөдлөхгүй юм билээ. Одоо яриад суух биш шуурхай ажлаа эхлэх нь зөв шүү дээ, Мөнхбаатар сайд аа. Ажлын хэсэг дээрээ салбарынхаа бүх зовлонг ярих хэрэгтэй.
Бизнес эрхлэгж байгаа хүмүүсийг хөнгөвчлөх ямар эдийн засгийн арга байгаа вэ гэдгийг би олон жил ярьж байна. Бизнес эрхлэгчдийг яам хэсүүлдгээ болих хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ