Монгол Улсад коронавирусийн шалтгаант нас баралт хоёр бүртгэгдэв
2021-02-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын улмаас нийт дөрвөн нас баралтыг ДЭМБ бүртгэлээ. Эрүүл мэндийн яамнаас дөрвөн нас баралтын хоёр нь суурь өвчний улмаас буюу бусад шалтгаант, хоёр нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж мэдээлж байна. 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт биеийн байдал маш хүнд коронавирусийн дагалдах оноштой хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн 2020.12.24-ны өдөр нас барсан. 

 

Тухайн иргэн 76 настай, цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй иргэн байсан. Улмаар коронавирусийн улмаас бус үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. 

 

Мөн 2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр коронавирус болон суурь өвчний хавсарсан оноштой дахин нэг иргэн нас барсан.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ко-р нас барсан 2, харин өөр суурь өвчний улмаас /халдвартай/ нас барсан иргэн 2. Монгол хэлээр ...
2021-02-02
Тэгээд хоёр юмуу дөрөв юмуу тодорхой бичээч
2021-02-02