Итали: Ониферигийн оршин суугчдыг COVID-19-өөр өвчлөхийг хоригложээ
2021-02-03

Италийн Сардини арал дээр байрлах Онифери нэгдлийн оршин суугчдыг коронавирусээр өвчлөхийг хориглосон талаар AGI хэвлэл мэдээлжээ. Энэ шийдвэрийг хотын дарга Стефания Пирас аргагүйн эрхэнд гаргасан бөгөөд тус нэгдэлд нэг ч эмч байдаггүй тул ийм алхам хийхээс аргагүй болсон гэнэ. 

 

"Нэгдэлдээ эмч ирж ажиллахыг хүлээж цөхөрсөн Пирас оршин суугчдыг коронавирусийн халдвар авахыг хориглосон" хэмээн AGI бичжээ. 

 

Энэ тогтоолын хуулбарыг мужийн захиргааны төв болох Нуоро хот, Сардинийн мужийн засгийн газар дахь эрүүл мэндийн асуудал хариуцсан алба, мужийн эрүүл мэндийн удирдах газарт тус утс илгээсэн гэнэ. 

Онифери нь Италийн Нуоро мужид, Сардинийн бүс нутагт байрладаг нэгдэл юм. Энд 1000 хүрэхгүй хүн амьдрах бөгөөд нэгдлийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 36 квадрат километр аж.

Shuud.mn
Сонин хачин