Төрийн эргэлт гарахаас өмнө ОУВС Мьянмар руу их хэмжээний мөнгө шилжүүүлжээ

img

Мьянмарт төрийн эргэлт гарахаас хэд хоногийн өмнө коронавирусийн цар тахалтай тэмцэх хүрээнд тус улсын эрх баригчдад 350 сая ам.долларыг Олон улсын валютын сан шилжүүлж байсан гэнэ. Энэ талаар ОУВС-ийн төлөөлөгчийн эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 350 сая ам.долларыг Мьянмар руу өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ. ОУВС-аас олгодог энгийн дэмжлэгийнх хөтөлбөрөөс ялгаатай нь дээрх мөнгийг эргүүлэн татах боломжгүй, яаралтай тусламжийн хүрээнд олгогдсон хөрөнгө гэнэ.

 

"Бид үйл явдал хэрхэн өрнөж буйг анхааралтай ажиглаж байна. Үйл явдал Мьянмарын эдийн засаг боон ард түмэнд хэрхэн нөлөөлөх нь бидний санааг зовоож байгаа юм" хэмээн ОУВС мэдэгджээ.

 

Яаралтай тусламжийн хүрээнд авсан хөрөнгийг улс орны засгийн газрууд захиран зарцуулахадаа харьцангуй эрх чөлөөтэй байдаг бөгөөд "төрийн эргэлтийн дараа голдрилдоо орсон" засгийн газар "ОУВС-тай сайн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд" хөрөнгийг зориулалтаар нь зарцуулна гэж ОУВС найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эргэн сануулахад, Мьянмарт хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Ерөнхийлөгч болон эрх баригч намын даргыг баривчилж, улмаар цэргийн эргэлт хийж байгаагаа зарласан юм. Тус улсыг цэргийнхнээс бүрдсэн зөвлөл удирдахаар болсон бөгөөд нэг жилийн хугацаатай онц байдал зарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhee:
Turiin ergelt hiih mungu bish uu??? Ergen sanuulah gej bn bn bicheed heregguiee .ene chin utgagui ym bn shuu!!
2021-02-03