УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр буюу 2021 оны 02-р сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт ажиллаж 14,000 өрхөд хүргэх хүнс тэжээлийн тусламжаа албан ёсоор аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Баянхонгор аймагт мал ах ахуйн өвөлжилт хүндэрч, мал мах бэлтгэл зохион байгуулж, аймгийн нөөцөд ногоон өвс, тэжээл нөөцөлсөн, олон зуун өрх айл гадны аймаг, сумдад отроор өвөлжиж буй энэ хүнд цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх нутгийнхаа 14,000 өрхөд хүргэх 16 ачаа тээврийн машины цуваа бүхий 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цайг тусламж болгон ирүүлж ийнхүү албан ёсоор өнөөдөр гардуулж байгаа юм.
Уг тусламжийг хүлээж авсан аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан байгаль цаг уурын давагдашгүй бэрхшээлтэй нүүр тулсан төрөлх нутгийн зон олныхоо төлөө хүнс тэжээлийн маш том дэмжлэг үзүүлсэн УИХ-н дарга Г.Занданшатарт нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
УИХ-ын даргын олгосон дээрх хүнс тэжээлийн тусламжийг өнөөдрөөс сумдуудруу гаргахаар аймгийн Онцгой комиссоос төлөвлөөд байна.
Хүнс тэжээлийн тусламжийн дээжээс УИХ-ын дарга Баянхонгор сумын 30 иргэнд гардуулсанаар 2021 онд Баянхонгор аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл авахаар аймгийн удирдлагуудтай уулзалтад орлоо.
Эх сурвалж: Баянхонгор аймаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ