Халдварын тархалт өндөр орноос аль болох онлайн захиалга хийхгүй байхыг зөвлөж байна
2021-02-04

 

Коронавирус цар тахлын энэ үед бараа бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөөг хүргэж байна. 

 

Ачаа тээврийн байгууллагад:

 

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

 

Хүргэлтийн ажилтанд:

 

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

 

Үйлчлүүлэгчид:

 

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх

• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях

• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

Shuud.mn
Сонин хачин