АНУ Навальныйн хэргээс үүдэлтэй хориг тавих хуулийн төслийг хэлэлцэнэ
2021-02-04

Алексей Навальныйн хэрэгтэй холбоотойгоор Оросын эсрэг хориг тавих тухай хуулийн төслийг Америкийн хэсэг сенатч конгресст өргөн барьсан талаар ВВС мэдээллээ. 

 

Хуулийн төсөлд Орос улс биологийн зэвсэг ашиглах олон улсын эрхзүйг зөрчсөн эсэхийг АНУ-ын захиргаа тодруулахыг санал болгосон бөгөөд Цагаан ордон Оросыг олон улсын хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл буруутай албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. Түүнчлэн улс төрч Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт үнэлэлт дүгнэлт өгөхийг санал болгосон байна.

 

Энэ хуулийн төслийг батлах эсэх нь одоогоор тодорхойгүй. Хуулийн төслийг ардчилсан намын Бен Кардин, Крис Кунс, Крис Ван Холден, Дик Дурбин, түүнчлэн бүгд найрамдах намын Митт Ромни, Марко Рубио нар дэмжиж байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Алексей Навальныйд оноосон тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял шийтгэл болгон өөрчилсний дараа  АНУ Оросын сөрөг хүчний улс төрчтэй холбоотой үйл явдлын хариуд ямар арга хэмжээ авахаа хэлэлцэж байгаа хэмээн мэдэгдэж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин