Хятад АНУ-тай харилцаагаа сэргээх дөрвөн нөхцөлийг нэрлэлээ
2021-02-04

АНУ, Хятад хамтран ажиллавал "ихээхэн амжилтад" хүрэх боломжтой ч үүний тулд Вашингтон "өрсөлдөх гэсэн хуучирсан сэтгэлгээгээ даван туулж", харилцаагаа сэргээн, Бээжингийн дотоод асуудалд оролцохоо болих хэрэгтэй гэнэ. Энэ талаар Хятадын Коммунист намын Гадаад харилцааны Төв хорооны тэргүүн Ян Жечи мэдэгдсэн байна. 

 

Америк, Хятадын харилцааны Үндэсний хорооноос зохион байгуулсан цахим форумд үг хэлэх үеэрээ Вашингтон болон Бээжин "дэлхийн хоёр том эдийн засаг", НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд энэ хоёр улс үр ашигтай хамтран ажиллах нь "бүхий л хүмүүс, дэлхий дахин, хөгжил, цэцэглэлтэд нөлөөлнө" хэмээн Ян цохон тэмдэглэжээ.

 

"Сүүлийн жилүүдэд Трампын захиргаа Хятадын тал дээр маш муу бодлого явуулж, харилцааг хүндрүүлсэн. Хүйтэн дайны сэтгэлгээг үргэлжлүүлэн, АНУ-ын зарим хүмүүс Бээжинг аюул занал гэж харсаар л байна. Тэд дотоод хэрэгт оролцон, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны оронд өөрсдийн ашиг сонирхлыг л түлхэх болсон" хэмээн Ян Жечи мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, АНУ хоёр орны харилцаанд төдийгүй хоёр орны ард түмний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэнэ.

 

"Одоо хоёр орны хувьд хөгжлийн замд хэтийн харилцааг сэргээх нь гол зорилт болоод байна" хэмээн Жечи цохон тэмдэглэжээ.

Мөн Хятад улс АНУ-тай хамтран ажиллахад бэлэн бөгөөд үүний тулд дараах дөрвөн нөхцөлийг тавьсан байна.

Үүнд: 

  • Хятадыг байгаагаар нь хүлээж авах. Харлуулах гэж оролдох хэрэггүй 
  • Хэвийн хамтын ажиллагааг сэргээж, хамтын ажиллагааны бүхий л хязгаарлалтыг арилгах 
  • Дотоод хэрэгт оролцох, үзэл суртлын дайралт хийхээ зогсоох 
  • Цар тахлын эсрэг төдийгүй эдийн засгийг сэргээх, цаг уурын өөрчлөлтийн асуудал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүллэх ёстой. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв2
2021-02-08
чам шиг малд ямар хамаа байна
2021-02-04
baidan ukriuantai holbootoigoor orosiin esreg uil ajilgaagaa erchimjuulj, hyatadtai iluu nohorsog haritsaatai baih bolno. yag trumpiin esreg bna.
2021-02-04
Зочин:
Хятадтай аль болох худалдааны хатуу гэрээ хэлцэл байгуулахгүй бол аюултай орон шүү.
2021-02-04
Зөв2
чам шиг малд ямар хамаа байна