Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2021-02-05

Тайванийн цутгалангаар Америкийн USS John S. McCain цэргийн хөлөг онгоц явж өнгөрсөнтэй холбоотойгоор Хятад улс АНУ-д шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байгаа талаар БНХАУ-ын Дорнод цэргийн тойргийн албан ёсны төлөөлөгч Жан Чуньхуэй мэдэгджээ. 

 

"АНУ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж, зориудаар хурцадмал байдал үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор бид шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байна. Манай цэргийн хүчин БНХАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хатуу хамгаалах болно" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Хятадын Зэвсэгт хүчин нөхцөл байдлыг хянаж, Америкийн талын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ.

 

Хятадын эрх баригчид Тайванийг улсынхаа салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд энэ бүс нутаг дахь гадаадын аливаа цэргийн шинжтэй үйлдлийг болгоомжлон хүлээж авдаг юм. 

Пүрэв гарагт Америкийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц БНХАУ-ыг Тайвань арлаас заагладаг цутгалангаар явж өнгөрсөн байна. Хөлөг онгоц "олон улсын эрхзүйн дагуу" явж өнгөрсөн хэмээн АНУ-ын долдугаар флотын хэвлэлийн алба мэдэгджээ. Энэ нь Жо Байден Ерөнхийлөгч болсноос хойших энэ төрлийн анхны тохиолдол бөгөөд харин өнгөрсөн онд 12 сарын хугацаанд 13 удаа ийм тохиолдол гарсан гэж Бээжин мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Бямбасүрэн сэтгүүлчээ монгол хэлээ бас газрын зургаа сайн судлаж үзээч. Монголчууд гол мөрний нуур юмуу далайтай нийлдэг хэсгийг цутгалан гэж нэрлэдэг. Харин дээрх газрыг Орос хэлэнд Тайванский пролив, Англи хэлэнд Strait of Taiwan гэдэг тул Монголоор Тайваний хоолой гэж орчуулах байх
2021-02-07