Чингис хааны үхлийн шалтгааны талаар шинэ таамаглал дэвшүүлжээ
2021-02-06

Археологич, эмч, түүхч болон антрологчдын олон улсын баг Чингис хааны үхлийн талаар шинэ таамаглал дэвшүүлжээ. Тэдний үзэж байгаагаар их эзэн хаан цус алдсан эсвэл олон зууны туршид яригдсан бусад шалтгааны улмаас биш харин тарваган тахлаар нас барсан байж болзошгүй гэнэ. 

 

Олон улсын багийн судлагааг  International Journal of Infectious Diseases сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт нийтэлснийг  Live Science сэтгүүл товчлон гаргасан байна.

 

Энэ сэтгүүлд, "Түүхэн дэх хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хааны үхэл 800 жилийн туршид нууц байсан. Тэрбээр 1227 онд буюу түүний байгуулсан Монголын эзэнт гүрэн Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрээс 2.5 дахин их нутагтай болсон тэр үед таалал төгссөн" хэмээн бичжээ. 

 

Чингис хааныг чухам хаана оршуулсан гэдгийг хэн ч мэддэггүй. Харин шинэ судалгаанд ээлжит таамаглалыг дэвшүүлжээ. Энэ таамаглал нь Хятадын Мин гүрний үед бичигдсэн эртний бичээсийн судалгаан дээр үндэслэгдсэн байна. Үүнд 1227 оны наймдугаар сарын 18-аас 25-ны хооронд Хятадын эсрэг сүүлийн аян дайнаа хийж байх үедээ Чингис хаан халуурч, бие нь тавгүйрхэж байсан хэмээн бичсэн байна.

 

Чухамхүү халуурч байсны улмаас өвчин эхэлснээс найм хоногийн дараа хаан нас барсан хэмээн эртний бичээсд бичсэн байсан гэнэ. Өмнө нь өөр судлаачид энэ баримтыг мөн л онцолж байсан ч Чингис хааныг балнад өвчнөөр өвчилсөн гэж таамаглаж байсан аж. Харин олон улсын багийн шинэ судалгаанд өгүүлснээр,гэдэсний өвдөлт зэрэг балнад өвчнөөр өвдсөнийг батлах шинж тэмдгүүдийн талаар эх бичвэрт бичээгүй байсан гэдгийг онцолсон байна. 

 

Ингээд эрдэмтэд Чингис хааны өвчнийг клиник шинж тэмдгээр нь төдийгүй тухайн үед Монголын дайчид болон дайснуудын дунд тархаж байсан өвчнүүдийн мэдээллийг судалсны үндсэн дээр дахин таамаглал дэвшүүлсэн байна. Энэ судалгаанд Чингис хааны үед халдварт өвчин дэгдэж байсныг гэрчлэх, саяхан олдсон археологийн олдворууд ч тусалсан гэнэ.

 

Судлаачдын үзэж байгаагаар эртний бичигт дүрсэлсэн шинж тэмдгүүд нь тухайн үед өргөн тархсан байсан тарваган тахлын шинж тэмдэгтэй давхцаж байгаа гэнэ. Их Хааны шарилыг судалвал энэ таамаглалыг шалгах боломжтой хэдий ч хааны онгоныг өнөө хэр хайсан ч хэн ч олоогүй байгаа юм.

 

"Шарил байхгүй учраас үхлийн шалтгааныг 100 хувь тогтоож чадахгүй ч энэхүү таамаглал нь бодит үнэнд илүү ойр, бусад зохиосон таамаглалуудаас илүү түүхэнд авч хэлэлцэгдэх ёстой гэж үзэж байна" хэмээн судалгааны хамтран зохиогч, Австралийн Флиндерсийн их сургуулийн эмч, палеопатологич Франческо Галасси өгүүлжээ.

 

Эрт дээр цагт ордны эмч нар удирдагчдынхаа үхлийн шалтгааны талаар домог зохиох нь олонтаа байсныг эрдэмтэн онцолсон байна. Тэр дундаа өнөөгийн хятад, Монгол байгаа нутаг дэвсгэр дээр оршиж байсан орнуудад ийм хандлага түгээмэл байсан гэнэ. Зарим тохиолдолд таалал төгссөн удирдагчдын нэр хүндийг гутаах, сэвтээх, заримдаа мөнхлөх, бурханчлан шүтэхийн тулд ийнхүү үхлийн шалтгааныг өөрчлөн хэлдэг байсан гэж эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхболдын Ариг:
Харанслтай
2023-04-22
Чингис:
Юуч байхгүй
2022-11-22
Saxius:
Казахстаны Улытау (АУГАА их уул) нутагт Чингис хааны ууган хүү Зүчийн бунхан шарил нь байгаа бөгөөд , тун холгүйхэн Тугай Төмөр, Хулан хатан бас Болган эх хатны БУНХАД түүхийг гэрчлэн өнөөг хүрчээ.Хамгийн сонирхотой нь тэнд АЛАШ хааны гэх бүрч илүү том сүрлэг бунхан байдаг бөгөөд энэ хааны талаар олон янзын домог таамаг байдаг юм байна. Энэ хааны бунханийг сэргээн засварлах үед Чингэс хааныханы сэрээн тамга цохисон тоосгонууд олдсон нь гайхалтай. Казахийн хаадууд Чингис хааны шууд угсааныхан байсан ба тэд хаан ширээнд залрахдаа яг энэ АЛАШ хааны бунханд ирж цагаан гүүний сүүнд булхаж,цагаан эсгийд залагдаж хаанд өргөмжлөгддөг байсан ба хамгийн сүүлчийн ёслол 1847 онд Чингэсийн 32 дахь удамийн Кенысар хааныг сэнтийд залжээ.....Элдэв ХУДАЛ ҮЛГЭР ярьж ам таглаж байхаар ийм бодитой архиологийн ТҮҮХЭН БАРИМТуудийг нягталж судлах нь чухал....
2021-12-17
Чингис:
Юуч байхгүй
Болд:
Tахал байсан бол ойрын хүмүүс нь өвчилж бөөн юм болмоор. Эргэлзээтэй л юм
2021-03-22
Хөгшин өвөө 1 бол цус харвасан 1 бол зүрхээр явсан байх. Хөгшин өвөө юм чинь үхэж л таараа. Үхдэггүй хүн үхсэн биш
2021-03-22
Aumaq:
Chingis xaanii sharil Mongol Altayn 3000m-ees deesh, öndort bna.
2021-02-10
түүх гуйвуулах хужаа бодлогийн л нэг хэлбэр!
2021-02-09
liu pan shan uul orchim tarvaga bautugai bozolong ch baihgui gazar,sanagaar shaah yumaa,
2021-02-08
Зочин:
Чээжний пангаар гөрнө гэдэг энэ дээ.
2021-02-06
ZOCHIN:
HUND N L TOHIRUULAHGUI YU.INGEVEL YAH BOL GEED L. HUN UURUU IH SONIUCH...YG L SARMAGCHIN...
2021-02-06
zuun jiliin omnoh yumaa medehgui baij 8-n zuun jiliin yumiig yaj medeed bainaa
2021-02-06