Байден: Цар тахлын улмаас Америкийн 36 сая иргэн өлсөж байна
2021-02-06

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орных нь эдийн засаг коронавирусийн цар тахлын улмаас хүнд үеийг даван туулж байна хэмээн мэдэгджээ. 

 

"Эдийн засаг маш хүнд нөхцөлд байгаа нь маш тодорхой. Арван сая гаруй хүн ажилгүй үлдэж, дөрвөн сая гаруй нь хагас жил болон түүнээс дээш хугацаанд ажилгүй, орлогогүй байна" хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдсэнийг NBC дамжууллаа.

 

Тиймээс түүний санал болгосон, 1.9 их наяд долларын хэмжээтэй эдийн засгийг тэтгэх багцыг батлах нэн шаардлагатай гэж Жо Байден мэдэгджээ. Мөн өнөөдөр олон хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 

"Насанд хүрсэн 24 сая хүн, 12 сая хүүхдэд хоол хүнс хангалтгүй байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Ийм хүнд нөхцөлд дэмжлэг шаардлагатай хүмүүст тус бүр 1.4 мянган ам.доллар олгох амлалтаа биелүүлнэ хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mongol uls bygded saya tugrug mungu taraasnaas said darga nart uguhgyi heregtei hymyysiig ni harj yzmeer yumaa.zarim ni ulsuj bna sh dee
2021-02-06
zochin:
Manaih honinii mah yavuulj tuslamaar yum
2021-02-06
Зочин:
Дотоодын олон сая ядуу иргэдээ яая даа гэж байж гаднаас хоолны илүүдэл савнуудыг авах маш буруу.
2021-02-06