Автомашинтай гараад сураггүй болсон гэр бүлийг эрэн хайж байна
2021-02-08

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Ш нь эхнэр, 2 хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болжээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид иргэн Ш /44 настай, эрэгтэй/ 02.07-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд эхнэр, 2 хүүхдийн хамт “Ланд круйзер-100” загварын автомашинтай гараад сураггүй болсон тул 02.08-ны өдрийн 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин
ard:
uls orond maani yun olon aimaar yum bolood bna aa.oldson ene ter gj ergej medeelehgyi yumaa.oldoosoi doo.yun ch ynetei mashintai yum.
2021-02-08
Зочин:
Хотоос мал хариулахаас эмээгийндээ очоод алга болсон 16 настай хүүхдийг олсон уу
2021-02-08