Билл Гейтс: Тахлын дараа хүн төрөлхтөн хоёр аюултай нүүр тулж болзошгүй
2021-02-08

Майкрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс цар тахлын дараа хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлт болон биотерроризм гэсэн хоёр аюул заналтай нүүр тулж болзошгүй хэмээн мэдэгджээ. 

 

Өмнө нь Гейтс дэлхий дахин коронавирусийн нөхцөл байдлаас 10 дахин хүнд байж мэдэх дараагийн цар тахалд бэлэн биш байна хэмээн мэдэгдэж байлаа. Харин энэ удаад Veritasium Юүтүб сувагт ярилцлага өгөхдөө дэлхий дахин өөр ямар сорилтод бэлэн биш байгааг нэрлэжээ.

 

"Тэдгээрийн нэг нь цаг уурын өөрчлөлт" хэмээн Гейтс цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр, жил бүр цаг уурын өөрчлөлтийн хүчин зүйлийн улмаас үүдэх нас баралтын тоо өнөөгийн коронавирусээс үүдэлтэй нас баралтын тооноос хавьгүй их байх гэнэ. 

 

Билл Гейтсийн үзэж байгаагаар хоёр дахь аюул занал нь биотерроризм байх аж. 

 

"Хор хохирол учруулахыг хүссэн хэн нэгэн нь вирус бүтээж чаддаг болчихно. Энэ нь өнөөгийнх шиг байгалийн гаралтай тахалтай харьцуулахад илүү их аюул учирна гэсэн үг" хэмээн Гейтс өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
delxii sonokh yum bauna daa
2021-06-08
Хилээ хаагаад хуучин шигээ амьдрах цаг ирэх нээ
2021-02-14