Нэг амны хаалтаа өдөржин зүүх зэргээр халдварын голомтыг нэмэгдүүлж байна
2021-02-08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар нөхцөл байдлын мэдээллийг /2021.02.08/ хийлээ. 

 

ЭМЯ-ны шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иргэд, олон нийт амьдралын шинэ хэв маягт шилжиж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа сайтар барьж нийгмийн харилцаанд орох хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд халдвар нэмэгдэх хандлага ажиглагдлаа. Иргэд нэг амны хаалтаа өдөржин зүүх зэргээс шалтгаалж халдварын голомтыг нэмэгдүүлж байна" гэлээ. 

 

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээгээр: 

 

  • Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1661 дуудлага ирснээс 672 нь яаралтай тусламж, 931 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 817 хүн мэдээлэл авчээ.

 

  • ЭХЭМҮТ-д 32 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 54 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 276 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна.

 

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй.

Shuud.mn
Сонин хачин