Шинэхэн Урлагийн Гавьяат Зүтгэлтнүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд одон, медаль гардуулав.
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч Б.Магсаржав, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын ерөнхий захирал, театрын урлагийн зүтгэлтэн Б.Отгонбат нар Монголын театрын урлагийн хөгжлийн төлөө залуу нас, авьяас чадвараа зориулсан хөдөлмөрөө үнэлүүлж Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа.
Мөн нэвтрүүлэгч С.Чимэгээ МУСГЗ цолоор шагнуулав. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ