Оросын Зэвсэгт хүчинд 29 мянган хүн COVID-19 халдвар авчээ

Оросын Зэвсэгт хүчинд 29 мянга гаруй хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.
"Өнгөрсөн хоногт Зэвсэгт хүчний 48 цэргийн алба хаагч эмчлэгдэж, эдгэрч гарлаа. Нийтдээ Зэвсэгт хүчинд алба хааж буй хүмүүсийн дунд 29 005 хүн халдвар аваад эдгэрсэн" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалжийнх мэдээлснээр, өнөөдрийн байдлаар цэргийн удирдлагын байгууллага, анги, нэгтгэл, хэсгүүдэд 2247 цэргийн алба хаагч коронавирусийн эерэг хариутай байгаа нь тогтоогдсон байна. Халдвар авсан бүхий л хүмүүс цэргийн эмч нарын байнгын хяналтан дор байгаа гэнэ. Өвчилсөн хүмүүсийн тав нь биеийн байдал хүнд, найман хүний биеийн байдал дунд зэрэг, бусдад нь өвчний шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ