Хятадад Австралийн сэтгүүлчийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ
2021-02-09

Австралийн сэтгүүлч эмэгтэй Чэн Лэйг Хятадад зургаан сар саатуулсны дараа улсын нууцыг хилийн чанад руу хууль бусар дамжуулсан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн мэдэгдлээ.

Хятадын эрх баригчид 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр саатуулагдсан Чэнийг баривчилсан талаар мөн мэдээлсэн байна. 

Австралийн Засгийн газар Чэн Лэйг саатуулсантай холбоотой санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бол Австралийн Элчин сайдын яамны ажилтнууд сурвалжлагчийг зургаан удаа эргэсэн байна. 

"Шударга ёс, шударга шүүх, хүмүүнлэг харилцааны суурь стандартуудыг олон улсын эрхзүйн дагуу дагаж мөрдөнө гэж бид итгэж байна" хэмээн Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 

 

Чэн Лэй Хятадын англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг GGTN телевизд хөтлөгчөөр ажилладаг байжээ. Тэрбээр Хятадын дарга Ши Жинпины үйлдэл болон коронавирусийн тахалд хариу үзүүлж буй Бээжингийн алхмуудыг шүүмжлэн Фейсбүүк хуудсандаа удаа дараа нийтлэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
гятадын рошонд чүкэндүүлээд байж дээ
2021-02-09