"Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долдугаар сард ашиглалтад оруулна"
2021-02-09

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцлаа.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Цар тахлын хүнд үед иргэддээ хүнсний бүтээгдэхүүн болон бараагаар тасралтгүй хангаж байгаад талархаж байна. 

 

Шийдлээ хүлээсэн ажил жил яригдсан асуудлууд байгаа. Үүний нэг нь төмөр замтай холбоотой асуудал. Төмөр замын бодлогын хувьд эхлээд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд байгаа бүх төмөр замыг барьж дуусгах ажлыг хийнэ. Ингэж байж монголоос экспортолж байгаа төмрийн хүдэр, алт, зэс, нүүрс хурдтай гарах нөхцөл байдлыг бий болгоно. Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн долдугаар сард ашиглалтад оруулна. Мөн Зүүнбаянгийн төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулахаар хичээж ажиллана. Богдхан төмөр замыг орхиж болохгүй. Улаанбаатар хотыг зөвхөн дэд бүтцээ тойрсон байдлаар бус, түгжрэл болон бусад асуудлыг өөрчлөхийн тулд хүссэн ч эс хүссэн ч Богд уулыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарцгүй. 

 

Богдхан төмөр замын асуудлыг шийдэхгүйгээр Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэж чадахгүй.  Богдхан төмөр замын асуудал нь ачааг 60 хувиар бууруулах асуудал биш юм. Энэ нь тээвэр логистикийн төвүүд хотоос үе шаттайгаар гарах асуудал. Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн концепц яригдана. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эхлээд бүх хүчээ гашуун сухайт хүртэлх төмөр замд тавьсан бол өдийд ашиглаад явж байх байж дээ. Нүүрсээ төмөр замаар зөөгөөд орж ирсэн мөнгөөр нь бусад төмөр замаа тавих байсан юм.
2021-02-14
Холимог тээвэр
2021-02-11