Хүүхдийн мөнгийг маргаашаас олгож эхэлнэ
2021-02-09

Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын олголтын мэдээллийг хүргэж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.

 

  • Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нөөс олгож эхэлсэн.

 

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу 2 дугаар сарын 10-наас олгоно.

 

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.

 

Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай.

 

Эх сурвалж: ХНХЯ

Shuud.mn
Сонин хачин